
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд судлал мэс заслын тасаг жил бүрийн 10 сарын 14-нд тохиодог "Дэлхийн хараа хамгаалах" өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тухайн өдрийг "Нүдний гэмтлээс урьдчилан сэргийлье" сэдвийн дор тэмдэглэж байна.
Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан 10 сарын 14-нд УНТЭ амбулаторын 316 үзлэгийн өрөөнд ард иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж зөвлөгөө өгнө.
Та бүхэн өргөнөөр хамрагдаж хараагаа хамгаална уу.
ФОТО
