Өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ

Архангай аймагт өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр тус аймгийн  Өндөр-Улаан сумд “Хүүхэд буудуулж нас барсан байна” гэх мэдээллийг  цагдаагийн алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу очиход тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй хүүхдийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж, хөнөөсөн байжээ.

Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30631