УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.
УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй.
Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна” гэв.