УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, УИХын гишүүн Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлсөн” гэж мэдэгдлээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийх үеэр “Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.” гэв.