Ц.Туваан: Намайг хөөсөн талд би бүртгэлгүй, байхгүй хүнийг хэдэн ч удаа хөөдөг юм

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлсөн” гэж мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасч, дөрвөн жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан  “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаад л байж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би бол намдаа байгаа. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30655