УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард хуулийн төслийг барьсан бөгөөд өнөөдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-нд ирүүлсэн, хаалттай/
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ
- Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.