Зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулсан тул “Zaisan hill“ цогцолборт Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Arslan.mn

Өчигдөр /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт“Zaisand hill” – д болсон нь иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл цар тахлын үеэр халдвар хамгааллын дэглэм зөрчин, тоглолт зохион байгуулсан "Zaisan hill" цогцолборт  Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос Камертон хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50 хувиас хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ" хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30718