ЭЦА: Шатахууны хомсдол үүснэ гэх худал мэдээлэл тараасан хэргийг шалгаж байна

Arslan.mn

Цахим орчинд шатахууны хомсдол дахин үүссэн тул түлш нөөцөлж аваарай гэх мэдээлэл тархсантай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

Тэрээр “Өнөөдөр цахим сүлжээнд шатахууны хомсдол үүссэн тул иргэдийг нөөцлөөрэй гэх агуулга бүхий хуурамч мэдээллүүд цацагдсан. Тухайн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 хаягнаас уг мэдээллийг тараасан байсан. Уг хаягуудыг шалгахад 21 нь хуурамч хаяг байсан. Мөн зургаан хаягт шалгалт хийж, эзнийг тогтоосон. Иймд иргэд албан бус эх сурвалжийн мэдээлэлд итгэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30720