Г.Болор-Очир Парисын их дуулгаас ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Arslan.mn

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ өдөр манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ.

20 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан.

Мөн өчигдөр эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл тавдугаар байр, эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн долоодугаар байр, эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоодугаар байр тус тус эзлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30727