Баярын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөв

Хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварт өвчний /хоолны хордлогот халдвар, сальмонеллёз, цусан суулга/ тохиолдол дөрөвдүгээр сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, есдүгээр сараас буурч эхэлдэг. Түүнчлэн баяр наадмын үеэр  баярын талбайгаас хоол, хүнс худалдаж авч идэх нь ихэсдэг учир Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэж байна. 

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэг. Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/, халуурах, бие сульдах, чичрүүдэс хүрэх, шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Report.mn 

Анхны тусламж үзүүлэхдээ ходоод угаах /Хүнсний содын 2 хувийн уусмалыг бэлтгэн 1-1.5 литрийг /1 литр усанд 2 гр хүнсний сод хийх/ уулгаж, бөөлжүүлэх хэрэгтэй.
Ходоод угаасны дараа 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хросол уулгах, яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
 
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийхийг зөвлөлөө. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх, лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах, хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3073