Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛЛАА

Arslan.mn

Энэ сарын 15-ны өдөр “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт“Zaisand hill”-д болсон нь иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Өчигдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийх үеэр “Собт трейд” ХХК-ыг 11 удаагийн зөрчил гаргасан талаар мэдэгдэж, энэ удаа тусгай зөвшөөрлийг нь цуцлана хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай" хэмээн бичжээ.

Зайсан хилл цогцолбор нь Шадар сайд С.Амарсайханы мэдлийн байгууламж бол “Собт трейд” нь С.Амарсайханы ах дүү Сайнбуянгийн Ганбатын компани юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30730