Д.Ганбат: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс 4 ЖИЛЭЭР ХАСАХ сахилгын шийтгэл оногдууллаа

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээллээ.

Тэрээр "Эрх баригчдад хариуцлага тооцохоор ажиллаж байна. Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо.

Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо. Монгол улсын сонгуулийн ирц 50-аас дээш ирцтэй байж хүчин төгөлдөр болно. Энэ удаагийн хоёр тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй. Ард түмэн дургүйцлээ илэрхийллээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30733