“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь“ сэдэвт СУРГАЛТ зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын удирдах алба хаагчдын манлайлал, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт танхимын болон дасгалын багц сургалтыг энэ оны 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах, Шуурхай удирдлагын тасгийн 29 удирдах алба хаагчид хамрагдсан юм.

Энэхүү сургалтаар цагдаагийн байгууллагын удирдах түвшний алба  хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлж, богино хугацаанд хууль эрх зүй, хүний эрхийн мэдрэмжтэй, удирдлагын оновчтой шийдвэр гарган хэрэгжүүлэх, ажлын шинэ арга барил, шинэ санаачилгын талаар харилцан туршлага солилцох, сэтгэлгээ, манлайллын болон мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх зэрэг сэдвээр Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор, бригадын генерал Ц.Амгаланбаяр, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Одбаатар, доктор, профессор,  ахлах дэслэгч Ц.Баясгалан, доктор профессор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган болон бусад багш нар сургалт орсон юм.

“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт багц сургалтад амжилттай хамрагдсан 29 алба хаагчдад Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр сертификат гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30737