Аравдугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт есөн настай хүүхэд санамсаргүй байдлаасаа болж хоолойгоо боож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн Тахилт орчимд гэрийнхээ амбаарт тоглож байсан есөн настай хүүхэд хананд өлгөөтэй байсан цүнхний оосорт орооцолдон хоолойгоо боож амиа алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Өдгөө тус хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна.
Иймд ард иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтлэв.
ФОТО