Д.Ганбат: Эрх баригчдад санал тавьсан нь үнэн, гэхдээ ГУРВАН САЙДЫН СУУДАЛ яриагүй

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2021.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би АН-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажиллаж байна. Бүлгийн даргын ажлаа хийж байна. Бүх зүйл хуулийн дагуу л явагдаж байна. Цар тахал дэлхий нийтийг хамраад байна. Ийм нөхцөлд Засгийн газар, УИХ хамтран шийдвэрлэх ёстой. Сөрөг хүчин гээд засаг, төрөө сөрөөд байж болохгүй. Ард түмнийхээ төлөө санал гаргасан. Манай намд чадалтай олон хүн бий. Тэр хүмүүсээс Засгийн газартаа урьж, ажиллуулж болно гэж эрх баригчдад хэлсэн, санал тавьсан. Түүнээс гурван сайдын суудал зэрэг яриагүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30745