ОСНААУГ: “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-1” шилдэг хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр шалгарлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, хотын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хот нийтийн аж ахуйн ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж шилдгээ шалгарууллаа.

Тус аяны зорилтын хүрээнд иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн ажилласан ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-1” Шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр шалгарлаа.Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30827