"АСА" циркийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Д.Дагвадорж нарыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, мэдээллийг өнөөдөр Авлигатай тэмцэх газар өгч байна.
Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.
Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна" гэв.