Өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Халдвар тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2,7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, нэг удаагийн дэмжлэг өгөх асуудлын талаар бодолцох хэрэгтэй. Иргэд би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой" гэсэн юм.