Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Хувийн гоморхлоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр аргагүй” гэж товч дүгнэж бичжээ.