Асашорюү Д.Дагвадорж “агсамнаж” ХААН банкны ЛУЙВАРТ оролцсон гэдгээ ИЛЧЛЭВ ҮҮ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт болсон чуулганы хуралдааны үеэр Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн.

Энэ асуудлын дараагаар буюу өнгөрсөн шөнө Асашорюү Д.Дагвадорж сошиал хуудастаа Увсын дөрвөд хэмээн хэн нэгнийг цоллож, ална тална хэмээн хэд хэдэн пост бичсэн байсан нь анхаарал татав. Харин үүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалын асуудалтай холбоотой постууд гэж үзжээ.

Тэгвэл энэ талаар Ч.Хүрэлбаатар сошиал хуудастаа  “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60 хувийг хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31038