Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Их Засаг их сургуулийг үүсгэн байгуулсан Н.Ням-Осорт Ардын багш цол хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Боловсролын салбарын тэргүүний албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн төрийн дээд одон медалиар шагналаа" гэв.
Ардын багш цолоор шагнуулсан Н.Ням-Осор “Ардын багш цол хүртсэндээ баяртай байна. Боловсролын салбарынхаа тэгш ойгоор ийм нэр хүндтэй шагнал хүртсэнийгээ бэлгэшээж байна. “Их засаг” олон улсын сургуулийн хамт олон, гэр бүлдээ, ээждээ баярлалаа. Багш хүн Ардын багш болохоос илүү сайхан зүйл үгүй." гэв.