Улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгөөр “АЙРАГНЫ ӨРГӨӨ“ барих нь батлагджээ

Arslan.mn

Улсын 3,8 тэрбум төгрөгийн төсвөөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "Айргийн өргөө" барихаар болсон байна.

Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ""Айргийн өргөө" барих санал хүргүүлсэн нь батлагдсан. Үүнийг Булган аймагт маань дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй. Булган аймагт дэд бүтцийн асуудал тулгамдсан байдаг. Үүнтэй уялдуулж аялал жуулчлалтай холбон, эдийн засгийн үр өгөөжийг бодож, ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уяж дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн цар тахалтай холбоотойгоор манай улсын эдийн засаг болон хувийн ААН-үүд  маш хүнд байна.  ААН-үүдэд санал тавьсан болов ч эдийн засгийн өгөөж, үр ашгаа тооцож санал ирүүлээгүй учраас Булган аймгийнхаа хөгжил цэцэглэлтийг Булган аймгийн брэнд болсон айрагтай уяж, улсын төсвөөр Айрагны өргөө бариулахаар санал хүргүүлсэн юм.

Үр өгөөжөө бодоход Булган аймгийн Хутаг-Өндөр суманд аялал жуулчлалыг холбох үр өгөөжийн талаас нь харж байна. 2022 ондоо багтааж  тендертэй холбоотой асуудлыг яаралтай зохион байгуулж, энэ ондоо багтааж шалгаруулахаар төлөвлөж байна. Зураг төсөл нь бэлэн гарсан байгаа" гэв.

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31152