Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваагийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болжээ.
Түүнийг үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барьсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Харин ямар шалтгаанаар ийнхүү ажлаа өгөхөөр болсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.