ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 24-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно.

9.00 цагт Соёлын төв өргөөнд Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран соёлын салбар, нийслэлийн төрийн байгууллагуудын "Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн"-ийг  зохион байгуулна. Утас: 91115981

10.00 цагт "Мишээл экспо" төвд 80 гаруй байгууллага нээлттэй ажлын байраа танилцуулах "ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ"  өдөрлөг болно.

11.00 цагт МҮЭСТО-д Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99295063  88007709

14.00 цагт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын уран дарханы "Түмэн Эрдэнэс" холбооноос харилцагчидтайгаа уулзах "Сорьц-2021" өдөрлөгийг Zoom платформыг ашиглан цахимаар зохион байгуулна.

14.00 цагт ЦДБЭЧ-ын байранд "Дорнод монголын хосгүй авьяастан-Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээл судлал-2021" эрдэм шинжилгээний бага хурал болно.

15.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол болно.

16.00 цагт "Сити" их сургуульд Шинэ жилийн баярын даашинзны “Floraison fashion show”-ны хэвлэлийн хурал болно. Утас: 99136259

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд "Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" хэлэлцүүлэг болно.

ГХЯ-нд 

11.00 цагт Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.Ражкумар Ранжан Сингхийн Монгол Улсад хийх айлчлал эхэлнэ.

17.00 цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.Ражкумар Ранжан Сингхтэй уулзана.

"Монгол ньюс" мэдээллийн төвд 

10.30 цагт “Эрдэнэсийн хүрээ” урлаг, уран бичлэгийн төвийн арт терапи сургалтын үр дүнг танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт НҮБ-аас энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны талаар танилцуулна.

11.30 цагт “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаараа хэвлэлийн хурал хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31234