Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд тангараг өргөснийхөө дараа анхны албан ёсны уулзалтаа Гадаад харилцааны салбарын төлөөлөгчидтэй хийлээ. Тэрээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд, хатагтай Б.Дэлгэрмаа болон бусад дипломат албаны төлөөлөгчидтэй уулзсан юм.