Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 634 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 342 нь нийслэлд, 292 нь орон нутагт байна.
Улсын хэмжээнд нийт нас баралт 1896 болов. Сүүлийн 24 цагт архаг, хууч өвчтэй ковид хавсарсан 41-60 насны 3, 61-80 насны 7, 80-аас дээш насны 1 хүн нас баржээ.