Автомашинтай зорчиж явсан иргэн сураггүй алга болжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг иргэн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр  /2021.11.23/ 23:30 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31244