Ирэх 2022 оны төсөвт "Богд Зонхов" хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.
2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд даруй 27 тэрбумаар өсөж орж ирсэн нь иргэд татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барихын оронд эмнэлэгт шамбааралдан хэвтэж буй иргэдийнхээ асуудлыг шийд хэмээн сошиалд дургүйцлээ илэрхийлж байна.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эл хөшөөний асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан байна.