Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувдад Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин тэрбээр 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна.