Жүжигчин Н.Баярмаа Алтан гадас одон хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаад өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон гардууллаа. 

Жүжигчин Н.Баярмаа 2004-2008 онд СУИС-ийг С.Сугарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2008-2011 онд SBN телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, 2012 онд УДЭТ-ын дэргэдэх театр студид элсэн орж, 2014 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

Тэрээр 2017 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд “Гэгээн Муза XIV” наадмаас Шилдэг залуу уран бүтээлч шагналуудыг тус тус хүртсэн байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31258