ТӨРИЙН БАНК: “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ“ урамшуулалт аяны ээлжит эзэн өнөөдөр тодорно

 

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний урамшууллын эзэд 2021.11.16-ны өдөр тодорсон бол өнөөдөр ээлжит урамшууллын эзэд тодрох юм. 

Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

"МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ" УРАМШУУЛАЛТ АЯНЫ ЭЭЛЖИТ ЭЗЭД 2021.11.29-НИЙ 16:00 ЦАГААС ТОДОРНО. 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31292