Цэцэрлэгийн багш хүүхдэд гар хүрч, зүй бусаар харьцсан хэргийг шалгаж байна

Arslan.mn

Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан. 

Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Журмын дагуу тус цэцэрлэгт Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн байцаагч, Ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, цагдаа прокурор зэрэг мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр цэцэрлэгт ажиллаад дүгнэлтээ гаргаад, үдээс хойшдоо дахиад хуралдаж, ямар хариуцлага тооцох болсноо танилцуулна. Одоогоор багш, цэцэрлэгийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох талаар албан ёсны шийдвэр гараагүй байна. " гэлээ.

Аймгийн Боловсролын газраас эцэг эхчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл гаргах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31380