Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Онгон сумын хоёрдугаар баг “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 57 км-т, Ө-45°51’36.0” У-113°20’24.0”/  арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31400