“Эм Жи Эл Кэйлум” ХХК “Даталанд технологи” ХХК-тай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Arslan.mn

“Эм Жи Эл Кэйлум” ХХК нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүчийг блокчэйн технологитой хослуулсан хамгийн анхны аж үйлдвэр, эрчим хүчний цогц төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус компани өөрийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд capex.mn дижитал хөрөнгийн биржээр дамжуулан CAEL нэртэй криптовалютыг зах зээлд арилжаалах зорилготойгоор “Даталанд технологи” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгууллаа. 

Санамж бичгийг “Эм Жи Эл Кэйлум” ХХК-ийн Төслийн захирал Б.Энхтайван, “Даталанд технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Отгонтулга нар үзэглэж, CAEL криптовалютыг дижитал хөрөнгийн биржээр дамжуулан анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах бэлтгэл ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. 

Санамж бичгийн хүрээнд “Даталанд технологи” ХХК-ийн дижитал хөрөнгийн биржийн тогтоосон нөхцөл, журмын дагуу өөрийн бүтээгдэхүүнээ нийтэд санал болгох бөгөөд “Эм Жи Эл Кэйлум” ХХК нь үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Жишээ нь уг төслийн үйл ажиллагаа нь мөнгө угаах, залилан мэхлэх, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх зэргээр аливаа хэлбэрээр хууль бусаар ашиглахгүй байх, CAEL криптовалютыг бусад дижитал хөрөнгийн  зах зээлд давхар арилжаалахгүй гэх зэргээ илэрхийлж баталгаажуулан тус санамж бичгийг байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31455