Хотын дарга асан Э.Бат-Үүл нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэн жиргэжээ.
Тэрбээр “Социализмын үед Монгол сайхан байсан гэдэг үлгэр залуусын дунд их түгжээ. Эргээд социализмдоо ороод үзэх үү, яах уу. Тэгэх бол: Бүх хүний хувийн мал, машин, супермаркет, хаус зэргийг хуу хураах, бизнесийг хориглох, төр засгаа шүүмжилбэл шоронд хорих мэт хуультай дэглэм тогтооно. Зөв үү” гэжээ.
Социализмын үед Монгол сайхан байсан гэдэг үлгэр залуусын дунд их түгжээ!Эргээд социализмдоо ороод үзэх үү,яах уу?
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) December 11, 2021
Тэгэх бол:бүх хүний хувийн мал,машин,супермаркет,хаус зэргийг хуу хураах,бизнесийг хориглох,төр засгаа шүүмжилбэл шоронд хорих мэт хуультай дэглэм тогтооно!Зөв үү?