“Богд Зонхов койн”-оор шарын шашны сургалт, судалгааг хөгжүүлнэ гэв

Report.mn

“Богд Зонхов койн” гаргах тухайгаа “Цахим цагийн хүрд” ХХК-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийтлэлч Д.Батбаяр: “Мөн чанарыг нь сайн тайлбарлаж өгч чадахгүй байгаагаас болж залуучууд буддын шашинаас холдох, хөндийрэх үзэгдэл ажиглагдаж байна. Үүнийг судалгааны дүн ч харуулж байна. Коммунизмын 70 жилд энэ шашинаас бид холдсон. Жишээлбэл Монголчуудын үзэх дуртай кинонуудын хамгийн муу дүр, эсрэг дүр, хорон санаатай дүр нь лам байдаг. Уран зохиол, дүрслэх урлагт ч гэсэн тийм байдаг. Ийм үзэгдэл посткомуннист орнуудад ч адил. Ардчиллаас хойш сэргээх гэж оролдож байна. Харьцангуй сэргэлээ. Сүм, дуганатай боллоо, боловсон хүчин ч бэлтгэгдлээ. Одоо бид цаашид зан үйл гэхээс илүү мөн чанарыг залуучуудынхаа хэлээр дижитал талбарт ойлгуулахын тулд криптовалют гэдэг хэрэгслийг сонгож байна.

Энэ төслөөрөө бид бүх төрлийн судалгаа, сургалт, сэтгэл заслын төв, шашины аялал жуулчлал зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэв.

 

Мөн “Цахим цагийн хүрд” ХХК-ы удирдлага: “Бид Монгол хүн бүрт 108 криптовалют өгнө. Энэ нь тухайн хүний үр хойчдоо өвлүүлэх өв болохуйцаар бид хөгжүүлнэ. Мөн уг шашины өвийг блокчейн дээр бүртгүүлж, эзэнтэй болгоно” хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31555