Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо.
Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал нэмэгддэг учир энэ удаад төрөөс даах хөнгөлөлтийг:
- Гэр хорооллын айл өрхийн -350кВцаг
- Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээг төрөөс хариуцахаар шийдвэрлэлээ.
ШУУД ҮЗЭХ: