Куба улс дахь Элчин сайдын байранд болсон Цагаан сарын ёслолын үеэр Чингис хааны зурагтай хивсэн дээр тавагтай идээ тавьсан зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсан билээ.
Тэгвэл шүүмжлэлд өртсөн сайд Ш.Батцэцэг нийгмийн сүлжээгээр дамжуулан уучлал хүсчээ.
Тэрбээр "Эзэн Чингис хаанаа ихэд хүндэтгэн залдаг хүн бэлгэнд ирсэн хивсээ өлгөж амжилгүй алдаа гаргасан нь үнэн болно. Бүх хүнээс зэмлэл хүлээн авч уучлал албан ёсоор гуйж байна. Хивсээ байрлуулж өлгөлөө" гэсэн байна.