Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өнөөдөр орон даяар эхэллээ.
Энэхүү аян хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар үргэлжлэх юм байна.
Нийслэлийн хувьд өнөөдөр өглөө Спортын төв ордонд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явууллаа.
21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохыг Биеийн тамир спортын улсын хорооноос мэдэгдээд буй.