С.Эрдэнэ: МоАХ-ыг би гайхаж байна. Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй

Arslan.mn

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны удирдлагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж буй. Тэгвэл тус холбоог үүсгэн байгуулсан Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс нийлж, өнөөдөр  “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулж байна. Тус хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ улс оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг хэлье. Би АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. 1990 оноос эхлээд улс төрийн бус байгууллага тодотголтой ганц байгууллага МоАх байсан. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Бүхий л эрхийг хаах гэж оролцож байна. 

АН улс төр бодлогын түвшинд ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр ажиллах боломж тун хомс байна. 2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй. МоАХ-ыг би гайхаж байна. Нэг хүнийг дагаад мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Үнэт зүйл хаана байна вэ. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ын тамгыг шилжүүлж өгсөн. 15 жил МоАХ юу хийсэн бэ." гэж шүүмжлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31982