Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргаж, улмаар шүүхээс нэр бүхий хүмүүсийг цагдан хориод буй.
Тэгвэл цагдан хорих санал хүргүүлсэн хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх гэх Ц.Ууганбаяр багтжээ.
Түүнийг цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
"Нью Яармаг Хаусинг прожект" ХХК хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.