ШУУРХАЙ: АТГ-аас Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж эхэлжээ

Arslan.mn

Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргаж, улмаар шүүхээс нэр бүхий хүмүүсийг цагдан хориод буй.

Энэ хүрээнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө олгогдсон зээлтэй холбоотойгоор тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд нарт эрүүгийн хэрэг үүсгэх шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг шалгаж эхэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32024