"Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёр тэрбумын авлига авч, ЭХЭМҮТ-ийн захирлаар Ш.Алтантуяаг томилсон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгалтын үйл ажиллагаа явуулж байна" гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гараад буй.
Тэгвэл энэ талаар АТГ-ын албан эх сурвалжаас тодруулахад " Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг авлига авсан гэх асуудлаар шалгасан зүйл байхгүй" гэж товч хариу тайлбар өглөө.