Б.Цогтгэрэл: УИХ-д 2-оос дээш сонгогдсон гишүүд дундаас сайд томилох ёстой

Arslan.mn

МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ 

Тэрбээр " Өнөөдөр гудамжинд явж байгаа арван хүнээс Засгийн Газрын сайд нараас сэтгэлд хүртэл ажиллаж байгаа хүн байна уу? гэж асуух юм бол ес нь хэнд нь ч сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Аливаа хууль бодит амьдралд нийцэж өөрчлөгдөж явах ёстой.

 Засгийн Газар нь УИХ-аа барьцаалдаг тохиолдлууд ч байна. 15 яам, 18 сайд бий. Эд нар 76 гишүүнийг 2, 3-аар нь багцлаад ердийн олонхи бүрдүүлж чадна шүү дээ. Ийм магадлал өндөр гэж УИХ-ын гишүүд өөрсдөө ярьдаг. Гишүүдийг сайд нар 2, 3-аар нь янзалчихсан гэж. Асуудлыг нь шийддэг ч юм уу. Өөрөөр хэлбэл тэр  УИХ-ын гишүүнийг худалдаж авч байна гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Монгол Улс Засгийн Газартаа худалдагдаад байхааргүй олон гишүүнтэй болох шаардлагатай. 

Хуулиар нэмж эрх өгөхгүй гэдэг нь ч зөв. Засгийн газар, УИХ өөрсдийн ажлаа хийгээд, институциуд бие биедээ хяналтаа тавиад л явах ёстой. Үндсэн хуулинд байгаа бие биенээ үгүйсгэсэн, улстөрийн чадамж, гүйцэтгэлээ хангаж чадахгүй байгаа заалтуудыг дор дор нь засаад явах ёстой. Төр чихтэй, нүдтэй байх хэрэгтэй. Иргэдээ сонсдог байх хэрэгтэй. "Дан дээл" чинь болохгүй байна гээд олон хүмүүс хэлээд байна. Тиймээс УИХ-д 2-оос дээш сонгогдсон гишүүд дундаас сайд томилох ёстой" гэв.

Тус мэдээллийг sonin.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32082