Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтад оролцжээ

Arslan.mn

Энэ сарын 22-нд буюу өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд Япон улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалт болов.

Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын талын өндөр дээд албаныхан оролцжээ. 

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг толилуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Түүний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдэж, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32084