Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Харин хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө зарим иргэдийн дансанд одоо болтол ороогүй байгаа.
Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад "Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ хоёрдугаар сарын 17-ноос хойш баталгаажуулсан иргэдийн хүүхдийн мөнгө одоогоор олгогдоогүй байгаа. Энэ сарын 23-нд баталгаажсан. Эдгээр иргэдийн мөнгө энэ долоо хоногтоо багтаж дансанд нь орно. Харин хүсэлтээ эрт гаргасан хүмүүсийн олголт энэ сарын 17-ноос хийгдэж эхэлсэн. Энэ долоо хоногт багтаад бүх хүүхдийн мөнгөний олголт хийгдэнэ" гэлээ.