“Мэдрэмжгүй“ М.Оюунчимэг гишүүн гал дээр тос нэмэв

Arslan.mn

ОХУ, Украин хоорондын дайн дэлхий дахиныг түгшээж, анхаарлын төвд байна. Тэр дундаа Монгол Улсын хувьд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны импорт зогсох вий гэх болгоомжлол байгаа. Үүний зэрэгцээ иргэд ч шатахууны үнэ өсөж магадгүй гэсэн сургаар зарим колонкуудад бензинд очер нэмэгдсэн.

Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн твиттер хуудастаа "Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр" хэмээж, гал дээр тос нэмэв.

УИХ-ын туршлагатай эрхэм гишүүд  нийтийн сүлжээнд хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэхгүй бол олныг дагаж ийнхүү жиргэх нь зохисгүй биз ээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32144