Б.Батцэцэг: ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас дөрвөн иргэнээ авлаа

Arslan.mn

Украинд байгаа монгол иргэдийг татан авч байгаа талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Тэрбээр "Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн гурав нийт дөрвөн иргэнээ авлаа.

Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польш улсад авчраад байна.

Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авахаар Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32175