"Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресын томилогдсон бүрэн эрхийн хугацаа дуусч, тэрээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Одоогоор Оюу толгойн компанийн Гүнийн уурхайн төслийн захирал Жан Ван Тондер гүйцэтгэх захирлын үүргийг давхар гүйцэтгэж байгаа бөгөөд түүний оронд хэнийг томилох асуудлыг ТУЗ хараахан хэлэлцээгүй байгаа аж.