​Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг яаралтай зээлээ эргэн төлөх чиглэл өгчээ

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит копаниудын эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний үнийн дүнтэй байгаа юм.  

Иймд, Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ. 

Өчигдрийн байдлаар чанаргүй зээлүүдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32285